АСАРГААНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЁСГҮЙ ИРГЭДЭД ОЛГОСОН ХАЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Dec 17, 2024  
 0
АСАРГААНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЁСГҮЙ ИРГЭДЭД ОЛГОСОН ХАЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 12-р сарын 09-13-ныг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 103, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 5, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх хоёр хэрэг байна.       

Архангай аймгийн прокурорын газраас сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн сангаас болон асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгожээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.