АРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

GNNGNN
Oct 2, 2024  
 0
АРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

·         16-18-нд 09:00 ба 14:30 цагаас Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,

·         19-нд 13:00 цагаас Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

·         20-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

·         27-нд 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.