“АМГАЛАН” ДУЛААНЫ СТАНЦИД ГАРСАН ГЭМТЛИЙГ ӨНӨӨДӨРТӨӨ БАГТАЖ УСТГАНА
“Амгалан” ТӨХК-д гэмтэл гарчээ. Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Гэмтэл гарсан нь үнэн. Гэмтлийг устгахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Юунд гэмтэл гарсан талаарх нарийн мэдээлэл одоогоор алга. Гэмтлийг өнөөдөртөө багтааж устгана гэдэг зүйлийг л ярьж байна. Тэр хооронд Амгалан дулааны станцаас дулаанаа хангадаг байгууллага орон сууцуудыг хэрэглээгээ зохицуулан ажиллахыг анхааруулж байгаа юм” гэлээ.