А.ЛХАГВА "БОЛОР ЦОМ"-Д ТҮРҮҮЛЛЭЭ
"Болор цом 42" наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ.
Тус наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулсан. Түүнээс шилдэг тавд дараах найрагч тунан үлдээд байв.
- На.Батболд
- А.Лхагва
- Д.Нямдорж
- Л.Торой
- Ч.Ууганбаяр
Ийнхүү өнөө жилийн "Болор цом"-д Дундговь аймгийн гаралт найрагч Аюурбуньяагийн Лхагва түрүүллээ.