769 ИРГЭН НОГДОЛ АШГАА ХАНДИВЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

GNNGNN
Feb 23, 2025  
 0
769 ИРГЭН НОГДОЛ АШГАА ХАНДИВЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн хоёр дахь хэсэг болох 100 мянган төгрөгийг энэ сарын 28-нд буюу сар шинийн битүүний өдөр олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл Засгийн газар дээрх ногдол ашгийн мөнгөө бэлнээр авах уу, Хуримтлалын сан руугаа шилжүүлэх үү, агаарын бохирдол болон дэд бүтцийг шийдвэрлэхэд зориулж хандив хэлбэрээр өгөх үү гэдэг дээр саналыг нь авч эхэлсэн.

И-Монголиа системээр дамжуулан саналыг нь энэ сарын 20-ноос авч эхэлсэн бөгөөд санал асуулгад оролцогчдын 94 хувь нь буюу 243 мянган иргэн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр, 4.9 хувь нь буюу 12 мянган иргэн Хуримтлалын сандаа, 0.3 хувь нь буюу 769 иргэн хандив хэлбэрээр өгөхөө илэрхийлжээ.

Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм.

Сануулахад, 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн эхний хэсэг болох 120 мянга гаруй төгрөгийн шинэ оны өмнөхөн олгосон. Харин одоо хоёр дахь хэсгийг буюу 100 мянган төгрөг олгоно. Үлдсэнийг ирэх дөрөвдүгээр сард олгох юм.