700 ШИРХЭГ БАЙЛДААНЫ СУМЫГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВЧ, ТЭЭВЭРЛЭЖ ЯВЖЭЭ

GNNGNN
Aug 5, 2024  
 0
700 ШИРХЭГ БАЙЛДААНЫ СУМЫГ  ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВЧ, ТЭЭВЭРЛЭЖ ЯВЖЭЭ

Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петровис шатахуун түгээх станц дээр энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг  хууль бусаар олж авч, тээвэрлэж явсан гэх хэрэгт иргэн Т.Д-г энэ оны 07 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.