3Х3 ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОХООР ХОНГКОНГИЙГ ЗОРИЛОO

GNNGNN
Apr 11, 2024  
 0
3Х3 ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОХООР ХОНГКОНГИЙГ ЗОРИЛОO

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Хонгконгт зохион байгуулагдана. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 улсын 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр /2024.04.11/ Олимпийн эрхийн төлөөх эхний тэмцээндээ оролцохоор Хонгконгийг зорилоo.

Олимпын эрхийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн жил Азийн аварга болж байсан баг тамирчид багтсан бол эмэгтэйчүүдийн ангилалд дөнгөж сая Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн баг тамирчид оролцох юм.

Ташрамд дуулгахад, олимпийн эрхийн төлөө эрэгтэйчүүдийн ангилалд Хонгконг, Нидерланд, Латви, Монгол, Австри, Швейцар, Египет, Шинэ Зеланд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн ангилалд Монгол, Хонгконг, Нидерланд, Унгар, Азербайжан, Египет, Чили, Польш гэсэн найман баг оролцоно.