30 ШИРХЭГ НОЙТОН ТАРВАГА ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

GNNGNN
Sep 24, 2024  
 0
30 ШИРХЭГ НОЙТОН ТАРВАГА ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ. Тодруулбал, өчигдөр шөнийн 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж хот руу нэвтрэхийг завджээ. Хууль бусаар агнасан эдгээр тарвагыг Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Энэ жил Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг олгогдоогүй. Иймээс дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.