28.6 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ТУУЛ ГОЛЫН ДЭЭГҮҮР ТАВИГДАХ ГАН ТАТЛАГАТ ГҮҮР

GNNGNN
Feb 19, 2025  
 0
28.6 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ТУУЛ ГОЛЫН ДЭЭГҮҮР ТАВИГДАХ ГАН ТАТЛАГАТ ГҮҮР

Түгжрэлийг бууруулахаар төлөвлөж буй бас нэгэн ажил бол Туул голын дээгүүр тавигдах ган татлагат гүүрэн байгууламж. Энэ нь зургаан эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр үргэлжлэх гүүр, 80 метр урт нүхэн гарцаас бүрдэж буй.

Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагатай уг гүүрийг 28.6 тэрбумаар барих тухай тендер хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр Зам тээврийн яамнаас зарласан байна.

Тус тендерт тусгагдсан 28.6 тэрбум төгрөг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжих юм. Мөн гүүрний байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийн амралт, аяллын зориулалтаар тохижуулах төслийн бүрэлдэхүүнд багтах аж. Одоогоор уг тендертэй холбоотой ТЭЗҮ-ийн мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршаагүй, зөвхөн ажлын даалгавар багтсан байна. Эл тендерийн материалыг ирэх сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авах ажээ.