2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮХЭЛД НЬ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

GNNGNN
Aug 30, 2024  
 0
2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮХЭЛД НЬ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах тсанал хураалт явуулахад 85 гишүүн 81,7 хувиар эцэслэн батлагдлаа Үүнд,

  • ХОЁРДУГААР ЗҮЙЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2024 оны хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг энэ хуулийн нэгдүгээр хавсралтаар өөрчлөн найруулсугай. Санал хураалт явуулахад 77 хувийн саналаар дэмжигдлээ.
  • ГУРАВДУГААР ЗҮЙЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар өөрчлөн найруулах санал хураалт явуулахад санал хураалт явуулахад 72,1 хувиар дэмжив.
  • ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр эргэн төлөлт хийх концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн гуравдугаар хавсралтаар өөрчлөн найруулах санал хураалт явуулахад 69,2 хувиар санал дэмжигдэв.
  • ТАВДУГААР ЗҮЙЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 18 их наяд 359 тэрбум 777,4 гэснийг 20 их наяд 173 тэрбум 724,9 гэж, долдугаар зүйлийн 20 их наяд 753 тэрбум 857,3 гэснийг 22 их наяд 677 тэрбум 835,3 гэж, наймдугаар зүйлийн 3 их наяд 359 тэрбум 350,2 гэснийг 3 их наяд 828 тэрбум 603,7 гэж, аравдугаар зүйлийн 513 тэрбум 710,9 гэснийг 478 тэрбум 553,6 гэж 12 дугаар зүйлийн 12,1 дэх хэсгийн 3 их наяд 414 тэрбум 50,7 гэснийг 3 их наяд 951 тэрбум 799,6 гэж 12.2 дахь хэсгийн 1 их наяд 225 тэрбум гэснийг 2 их наяд 209 тэрбум гэж, 13 дугаар зүйлийн 3 их наяд 286 тэрбум 546,7 гэснийг 1 их наяд 940 тэрбум, 399,6 гэж тус тус өөрчилсүгүй. Санал хураалтаар 77,9 хувиар дэмжигдлээ.
  • ЗУРГААДУГААР ЗҮЙЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хүчингүй болгосонд тооцсугай. Санал хураалтаар 76 хувиар санал дэжигдэв.
  • ДОЛООДУГААР ЗҮЙЛ: Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн санал мөрдөгдөх тухай санал хураалт явуулахад 78,8 хувиар санал дэмжигдлээ.