ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЗОДОЖ ГЭМТЭЭСЭН БАГШИЙГ ЦАГДААГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш эмэгтэй 2-3 настай хүүхдүүдийг шалтгаангүйгээр алгадаж, улмаар сандалтай нь хүлдэг байсан ноцтой асуудал ил болж нийгэмд нэлээд шуугиан тариад байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүд камерийн бичлэгээр тухайн багшийн байж боломгүй бусармаг үйлдлийг ил гаргасан байгаа юм.
Хүүхэд зодож, алгадаж гэмтээдэг байсан багшийн хувьд цэцэрлэгт 14 жил ажилласан гэдэг. Тэрбээр энэхүү бусармаг байдлаа тайлбарлахдаа "Стресс ихтэй үед хүүхэд хоёр алгадсан. Ийм зүйл хийснээ санахгүй байна, яагаад хүүхэд цохисон юм болоо" гэсэн утгатай зүйл ярьсан байдаг.
Тэгвэл бага насны хүүхдийг зодож сандалтай нь хүлдэг байсан багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.