13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОН СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР АЖИЛТАНД ХОРИХ ЯЛ ОНООЛОО

13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОН СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР АЖИЛТАНД ХОРИХ ЯЛ ОНООЛОО

GNNGNN
May 20, 2025  
 0
13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОН СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР АЖИЛТАНД ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд гэрээсээ дайжиж зугтсан 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сард олны анхаарлын төвд орж байгаад өдгөө мартагдсан байгаа

2023 оны есдүгээр сард гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагынхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг уг дуулиан дэгдэх үед албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй тус аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлж байсан юм

Уг хэргийн  холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дэх “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноосон. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван хүн болох хэсгийн байцаагч, дэслэгч Н.Энхтөр, ахлагч О.Энхболд, Э.Баярцолмон нарын шүүх хурлууд тус тусдаа болсон. Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ. Харин Э.Баярцолмонг цагаатгажээ

Уг дуулиан дэгдэх үед хэрэгт холбогдсон цагдаа нарын нэгнийх нь аав цагдаагийн хурандаа цолтой учраас нөлөөлж болзошгүй хэмээн зарим хэвлэлд бичиж байжээ. Мөрдөн шалгах, прокурор, шүүх цагдаагийн дэд хурандаа цолтой хүний нөлөөнд оролгүйгээр хэргийг шийдвэрлэж чаджээ