“УЛААНБААТАР 2026”-ААС АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДМЫН ХОЁР ЭРХ АВЛАА

GNNGNN
May 27, 2026  
 0
“УЛААНБААТАР 2026”-ААС АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДМЫН ХОЁР ЭРХ АВЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон "Улаанбаатар 2026" Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 өдрийн турш болж өчигдөр дүнгээ гаргалаа. 43 орны 1300 тамирчин пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн шилдгүүд тодорлоо. Тэмцээний сүүлийн өдөр “Айчи–Нагояа 2026” Азийн паралимпын наадмын эрх олгох тэмцээн болсон. Энэ тэмцээнээс манай хоёр тамирчин эрх авлаа. Эрэгтэйчүүдийн 58 кг-д Х.Тимербек, 70 кг-д Б.Шинэбаяр ирэх есдүгээр сард Азийн зуны пара спортын наадамд өрсөлдөх эрхтэй боллоо.