ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ ОРЛОГО 1.7 САЯ БОЛЖ 17 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

GNNGNN
Aug 27, 2024  
 0
ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ ОРЛОГО 1.7 САЯ БОЛЖ 17 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Нэг өрхийн сарын дундаж орлого 24 хувиар өсөж, 2.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 86 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит орлого өсөв: Нэг өрхийн сарын бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын тайланд дээрх дурдсан нэг өрхийн сарын дундаж орлогоос үнийн нөлөөллийг арилган тооцоход 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 255.3 мянган төгрөг буюу 17.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Бодит орлогын хэмжээ нэмэгдэхэд цалих хөлсний бодит орлого 218,3 мянган төгрөг буюу 31.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Сүүлийн дөрвөн жилийн байдлаар өрхийн сарын дундаж мөнгө орлого ба бодит орлого хэрхэн өссөнийг статистикаас харвал,

Нэг өрхийн мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзвэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлого голлон нөлөөлж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхэд өрхийн сарын дундаж орлогын өсөлтөөс шалтгаалж байгааг ҮСХ-ны статистикт дурджээ. Өрхийн орлогын бүтцийг харвал,

Хэдийгээр нэг өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг, бодит орлого 1.7 сая төгрөг болж өссөн ч өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар,

  • 109.5 мянган өрх 700 мянган төгрөгөөс доош орлоготой. Энэ нь 11 хувийг эзэлж байна.
  • 253.9 мянган өрх 700-1,6 сая төгрөгийн орлоготой. Энэ нь 25.5 хувийг эзэлж байна.
  • 341.5 мянган өрх 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой. Энэ нь 34,3 хувийг эзэлж байна.
  • 290.7 мянган өрх 3 сая төгрөгөөс дээш орлоготой. Энэ нь 29.2 хувийг эзэлж байна.