ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ 5 УЛИРАЛ ДАРААЛАН ӨСЧ 10 ХУВЬ ДАВЛАА

GNNGNN
Sep 17, 2024  
 0
ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ 5 УЛИРАЛ ДАРААЛАН ӨСЧ 10 ХУВЬ ДАВЛАА

Өрхийн хэрэглээ сүүлийн таван улиралд дараалан 10 хувийг давж өссөн байна. Энэ нь оны хоёрдугаар улиралд эдийн засаг 5.6 хувийн өсөлттэй гарахад нөлөөлснийг Монголбанк мэдээлсэн.

Он гарсаар өрхийн бодит орлого сүүлийн гурван улирал дараалан өсөж, өрхийн хэрэглээ нэмэгдсэнээр хэрэглээний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.