Д.ДАГВАДОРЖ ИРЭХ САРД ЦИРКИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
Циркийн барилгыг хувьчилж аваад балгас болгосон гэх олон нийтийн шүүмжлэлт өртсөн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хорт хавдраар өвчилсөн тухайгаа 2024 оны дөрөвдүгээр сард өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдээлсэн. Улмаар хагалгаа нь амжилттай болж "Циркийг 2024 оны долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ" гэж бичиж байв.
Тэгвэл сошиал сүлжээнд идэвхтэй байдаг Д.Дагвадорж өчигдөр өөрийн инстаграм хаягтаа циркийн шинэ барилгын тухай " Аравдугаар сард дотор заслаа дуусаж, циркийн барилга ашиглалтад оруулна. Ингэхдээ 3400 хүний суудалтай олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагаа, соёл урлаг, E-спорт, хурал зөвлөгөөн, хурим, шинэ жилийн хүлээн авалт хийх боломжтой" гэжээ.