ӨНДӨГ ШИДСЭН А.ОТГОНБААТАРЫГ 7-30 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАРИВЧЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Есдүгээр сарын 17-ны өдөр Боловсролын сайд П.Нарабаярыг мэдээлэл хийх үеэр үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж байсан билээ.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатарын зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 7-30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Хэргийг эргэн сануулбал, Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар нь "Багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна" хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд П.Наранбаяр сайд гомдол гаргаагүй. Гэсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулаад байна.