“ӨНӨР БҮЛ“ ТӨВД БАЙСАН 5 ХҮҮХДИЙГ НАЛАЙХЫН ГАНДАНД ШАВИЛАН СУУЛГАЖ, УЛМААР ТЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ

GNNGNN
Nov 21, 2024  
 0
“ӨНӨР БҮЛ“ ТӨВД БАЙСАН 5 ХҮҮХДИЙГ НАЛАЙХЫН ГАНДАНД ШАВИЛАН СУУЛГАЖ, УЛМААР ТЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас асууя. Хүүхдүүдийг яагаад шашны байгууллагад зуучилж байгаа юм бэ. Үүнээс болж таван хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна.Үүний хариуцлагыг яаж хүлээх юм" гэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул "Өнөр бүл төвд байсан таван хүүхдийг тэдний хүсэлт мэдээлэл дээр үндэслэж тухайн асрамжийн газрын шийдвэрээр Налайхад байрлах сүм хийдэд шавилан суулгасан. Эдгээр хүүхдүүдэд бие махбодын шийтгэл авсан байж болзошгүй шинж тэмдгийг цагдаагийн байгууллагаас 2024 онд илрүүлсэн. Энэ асуудлын дагуу аравдугаар сард ажлын хэсэг байгуулагдаж "Өнөр бүл" төвд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажил хараахан дуусаагүй байна. Гэхдээ эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр "Өнөр бүл" төвийн удирдах албан тушаалтан дур мэдэн шийдвэр гаргаж Гандантай гэрээ байгуулж хүүхдүүдийг хийдэд шавилан суулгасан юм байна лээ. Хяналт шалгалт үргэлжилж байна" гэв.