ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДӨР”

GNNGNN
Apr 2, 2024  
 0
ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДӨР”

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд дэлхий дахинд цэнхэр гэрэл асааж, цэнхэр хувцас өмсөн аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийг сэтгэл зүрхээрээ дэмждэг өдөр.

Энэхүү өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж байсан түүхтэй.

Аутизмыг таниулах уг өдөр дэлхийн 45 улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.

Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь арьс өнгө, үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг байна.  Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн ихээр ярьж, бичиж байна. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй. 

Аутизм өвчин доорх гурвалсан бэрхшээлээр илэрдэгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.  Үүнд:

·         Нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол   

·         Хэл яриа, хэлний хөгжлийн хоцрогдол 

·         Туйлширмал болон баригдмал сэтгэлгээний бэрхшээл зэргээр илэрнэ.