ҮСХ: ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ 7 ХОНОГООС 0.2 ХУВИАР ӨССӨН

Улаанбаатар хотод 2024 оны 11-р сарын 18-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал,
- Алтан тариа дээдийн дээд гурил 122
- Алтан тариа дээд гурил 37
- Хонины ястай мах 75
- Үхрийн ястай мах 137
- Төмс 10
- Хүрэн манжин 89
- Сонгино 132 төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин нэгдүгээр гурил 28, хоёрдугаар гурил 5, үхрийн цул мах 144, ургамлын тос 117, лууван 28, байцаа 6 төгрөгөөр буурсан бол бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэвийн үзүүлэлттэй харагдаж байна.