ҮНДСЭН ХУУЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ "ШАНГРИ-ЛА" ЗОЧИД БУУДАЛД ХИЙНЭ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой маргааш тохионо. Уг ойн өдөрт холбогдуулан төрийн байгууллагууд үе шаттай олон арга хэмжээ зохион байгуулж байна. “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр 08.30-13.00 цагт Төрийн ордонд зохион байгуулсан.
Харин Үндсэн хуулийн ойг тохиолдуулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг өнөөдөр 17.00 цагт Шангрилла зочид буудалд зохион байгуулахаар товлож, зочдод урилга тараасан байна. Тэгвэл тус хүлээн авалтын зардалд хэчнээн төгрөгийг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасныг УИХ-ын Тамгын газраас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.