ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДААНД ОРУУЛНА

GNNGNN
Apr 16, 2026  
 0
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДААНД ОРУУЛНА

Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг юм. Тус төв нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг хичээллүүлдэг байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг аж.

Тус төвийн багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Харин сурагчдын урласан бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг авч өгөх боломжийг судлахаар болжээ.