МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 57 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛЖ, 91.3 ХУВИЙГ ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ

GNNGNN
May 7, 2024  
 0
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 57 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛЖ, 91.3 ХУВИЙГ ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ

Монгол улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.3 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурчээ.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 4 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 87.4 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 98.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.0 хувийг эзлэж байна.