ЕБС-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦСЫГ ДОТООДЫН НАЙМАН КОМПАНИ ҮЙЛДВЭРЛЭНЭ

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ЕБС-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦСЫГ ДОТООДЫН НАЙМАН КОМПАНИ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Дунд сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг энэ хичээлийн жилд дотоодын найман компани үйлдвэрлэхээр болсон байна. Тодруулбал, "Бүтээлч үйл", "Шилмэл загвар", Өэлүн менч", "Торгон хийц", "Төмөр трейд", "Эрдсүлж", "Шүтэн үүл" зэрэг компаниуд багтаж байгаа. Тус компаниуд нь монголын оёдлын холбооны гишүүн бөгөөд 2013 оноос хойш сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж байна.

2024 оны 8 дугаар сарын 5-наас сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг эхлүүлэхээр болсон. 21 аймгийн гэрээт борлуулалтын цэгүүдээр худалдаалах бөгөөд дүрэмт хувцас худалдан авахдаа чанар стандартад нийцсэн, ноос агуулсан, даавуун материалтай хувцас сонгохыг зөвлөж байна.