ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ЦОЛНЫ НАЙР ХИЙНЭ

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ЦОЛНЫ НАЙР ХИЙНЭ

Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын дархан аварга цол хүртсэн Н.Батсуурь ирэх наймдугаар сарын 15-нд Увс аймагт цолны найраа хийхээр болжээ.Төрийн их баяр наадамд үзүүр, түрүү авсан, мөн цол ахисан бөхчүүд допингийн шинжилгээний хариу баталгаажихаас урьтаж, цолны найр хийдэг байсан. Энэ нь ч шүүмжлэл дагуулдаг байсан. Тодруулбал, допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийг нутгийн зөвлөл нь байр, мөн машинаар байлж шагнаж буцаах асуудлууд ч гарч байсан юм. Харин энэ жилийн хувьд баяр наадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээг Герман улсад шинжлүүлснээр хариу нь богино хугацаанд гарсан нь асуудлыг багасгаж байгаа юм.