А.МӨНГӨНЗУЛ ХОЛИМОГ ТУЛААНЫ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Холимог тулааны өсвөр үеийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо наймдугаар сарын 6-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд ДАШТ-д Монгол эх орноо төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдөж байгаа. Хамгийн бага буюу 12-13 насны ангилалд “Ихэр Бээлий”, “Кинг Панда” клубийн тамирчин А.Мөнгөнзул оролцож ДАШТ-ийн
хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргад 45 орны 850 гаруй өсвөрийн шилдэг холимог тулаанч өрсөлдөж байгаа юм.