ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОМ: НИЙТДЭЭ 162 САЯАР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦ, ЗУСЛАНГИЙН БАЙШИНТАЙ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үл хөдлөх хөрөнгийн асуудал үе, үе хөндөгдөх болов. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлснээр түүний хөрөнгө ийм байна.
1. Орлого /өөрийн/ 116,156,600 төгрөг
2. Гэр бүлийн орлого 9,420,800 төгрөг
3. Нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1. Нийт үнэлгээ 162,448,000 төгрөг
4. Harley Davidson 1, Mercedes Benz GLE 400 – 1, Lexus 570 -1, нийт үнэлгээ 501,702,400 төгрөг
5. Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл 100,000,000 төгрөг
6. Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл 561,699,000 төгрөг
7. Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-д хувьцаатай гэж тус тус мэдүүлжээ.
