ӨНӨӨДӨР X БОГД ГЭГЭЭНИЙ ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
Apr 23, 2024  
 0
ӨНӨӨДӨР X БОГД ГЭГЭЭНИЙ ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр Х Богд Жавзандамба хутагтын лагшин мэндэлсэн их дүйчин өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна. Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.

Х Богд нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасангийн хүүхэд билээ. Тэрбээр ихэр бөгөөд хөвгүүдийг А.Агуйдай, А.Ачилтай гэдэг. 2015 онд АНУ-д төрсөн. Давхар иргэншилтэй. Хөвгүүд дээрээ хоёр эгчтэй гэнэ. Ийнхүү өнөөдөр арван нэгэн  насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Х Богдын өлмий бат бөх орших болтугай.