ӨНГӨРСӨН ШӨНӨ 21 ХЭРГИЙГ НӨХӨН ИЛРҮҮЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийт 1845 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1400, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүллээ.