ӨГИЙ НУУРАНД ЖИВСЭН АВТОМАШИНЫГ ТАТАЖ ГАРГАЖЭЭ

Өчигдөр мөс цөмөрч иргэн Э-ийн автомашин живсэн байсныг татан гаргажээ.
Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Мэргэн шанаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ иргэн Э нь суудлын автомашинтай нуурын мөсөн дээр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлагыг 21:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Hilux” загварын автомашин нуурын эргээс 150 метрийн зайтай Өгий нуурын усанд цөмөрч живсэн байсныг татан гаргажээ.