ӨЧИГДӨР ШӨНӨ ХОЁР ӨРХИЙН 510 ГАРУЙ БОГ МАЛ АЯНГАД ЦОХИУЛЖ, ХОРОГДЖЭЭ

GNNGNN
Aug 9, 2024  
 0
ӨЧИГДӨР ШӨНӨ ХОЁР ӨРХИЙН 510 ГАРУЙ БОГ МАЛ АЯНГАД ЦОХИУЛЖ, ХОРОГДЖЭЭ

Ойрын хугацаанд аянга цахилгаан бууж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг цөөнгүй гарсан. Тухайлбал, наймдугаар сарын 5-нд Ховд аймгийн Мянгад суманд гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж, хоёр нь газар дээрээ нас баржээ. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд өчигдөр шөнө 01.00 цагийн орчимд аянга бууж, хоёр өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж, хорогдсон байна

Үүнтэй холбоотойгоор аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 

  • Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
  • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
  • Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
  • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
  • Модноос дөрвөн метрээс дээш зайнд холдож доош суух,
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
  • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна.