ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ 89.000 ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

GNNGNN
Oct 17, 2024  
Dec 26, 2024 - 08:35
 0
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ 89.000 ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн. Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээрборлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 7 дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89.000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.