БУСДЫН АМИЙГ ХӨНӨӨЖ, ЗУГТААСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ОЛЖЭЭ
Наймдугаар сарын 2-ны 23:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39 настай эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэг гарсан. Улмаар цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байсан юм.
Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын дөрвөн этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэдгээр сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоожээ. Одоогийн байдлаар хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.