АВТОБУСНЫ МОТОР, АРЫН СУУДЛЫН ХЭСЭГ ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

GNNGNN
Apr 24, 2024  
 0
АВТОБУСНЫ МОТОР, АРЫН СУУДЛЫН ХЭСЭГ ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 21:43 цагт ирсэн байнна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсан.

Улмаар галын тархалтыг 21:48 цагт зогсоож, 22:03 цагт бүрэн унтраасан байна. Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.