ЖОЛООЧИЙН 17 ТӨРЛИЙН ЗӨРЧИЛД ОНОО ТООЦОХГҮЙ Ч ХУУЛИЙН ДАГУУ ТОРГУУЛЬ, ШИЙТГЭЛ ХҮЛЭЭНЭ
Жолоочийн зөрчилд оноо тооцохгүй байх шийдвэр өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Ингэснээр хамгаалах бүс зүүгээгүй, явган зорчигчид зам тавьж өгөөгүй, хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр явсан зэрэг 17 төрлийн зөрчилд оноо тооцохгүй ч Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл хүлээнэ гэж албаныхан мэдээлж байна.
Оноо тооцох журмыг хүний эрхэд халдсан гэж үзэж цуцалжээ.
Цуцлагдсан буюу 2015 оны журмаар дээрх 17 зөрчилд оноо хасаж, шийтгэл торгууль оногдуулдаг байв.
Түүнчлэн 10 оноо нь дуусаж жолоодох эрхгүй болчихвол сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог олгож байжээ.