Ж.БАТСУУРЬ: БАРИЛГЫН САЛБАРЫН ЖУРМУУДЫГ ГУРВАН ЗҮЙЛ, 10 ЗААЛТ БОЛГОЖ БАГАСГАСАН

Ж.БАТСУУРЬ: Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан журмуудыг цуцлах ажлыг хийхийг сайд нарт үүрэг болгосон. Маш олон дамжлагатай зөвшөөрлүүд олгогддог.
Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энэ дамжлагыг давах гэж их цаг хугацаа зарцуулдаг. Түүндээ бухимддаг байдал ажиглагдсан.
Өмнө нь барилгын салбарт нийтдээ 120 гаруй зөвшөөрөл авч, 200 орчим хоног шаарддаг байсныг 7-10 хоногт цахимаар шууд шийддэг болох, олон шат дамжлагыг үгүй хийх, сайд гарын үсэг зурж, улаан тамга дардаг асуудлыг халах ажлыг эхлүүлээд явж байна