Ж.АЛТАНЦЭЦЭГ: МОНГОЛ ОРОН МААНЬ УУДАМ МОНГОЛЧУУД БИД УХААН САРУУЛ ХҮМҮҮС ЮМСАН
Арай Казакстанаас бензин оруулж ирэх ч юм уу өөр бас бус хамтрах төсөл хөтөлбөр яригдангуут Янз бүрийн дайралт орж ирж байгаа юм биш биздээ.(Хардах эрхтэй) бас Казак иргэдийн талаар асуудал гарлаа гэхэд Хууль дүрэм Журам гаргаад мөрдүүлэх Бүрэн боломж байгаа.Манай Улс Орон Хуультай дүрэмтэй засаглалтай Төртэй Улс.
Ингэж хүн ардаа иргэдээ өдөр шөнөгүй хэрүүлийн сэдвээр талцуулж сошиал дүүрэн шэйр хийгдэж Нийгмийг эмх замбараагүй цэгцгүй болгох ямар Бодлого явагдаад байгаа юм бэ?
Хүмүүс та нар бухимдаж үзэл бодлоо илэрхийлж болно энэ чөлөөтэй гэхдээ сүүлдээ өдөр шөнөгүй үр хүүхдийнхээ дэргэд зодолдож байдаг архичин замбараагүй амьдардаг Айл шиг арай л хэтэрхий туйлширч байгаа юм биш үү? Бухимдлаа ч хараал ерөөлөө багасгахгүй бол Бид бие биенээ харааж доромжилсоор байгаад сүүлдээ Хараалтай Улс шиг өөдлөхөө ч болилоо шүү дээ !!!!
Амны билэг гэж юм бий.
Хэн ч бухимдаж болно гэхдээ эрүүл саруулаар мэтгэлцэж эвлэрч Ойлголцож уучилж үүний хажуугаар Эрдэмтэн мэргэд судлаачид Эрх Баригчид нь бас хүн ардынхаа эвлэрэл хагаралд цэг тавьж бодлого дэг жаяг тогтоож хил хязгаартай болгохгүй бол нэг л их бухимдсан орилж чарласан хүмүүс боллоо.Энэ Улс оронд тайван аж төрөх хүсэлтэй хүмүүс зорилго мөрөөдөлдөө хөтлөгдсөн Залуус амьдарч байна.
Цаашдаа ч амьдарна.
Баян-Өлгий Аймаг нүүгээд явахгүй тэнд бас хүмүүс аж төрж амьдарна.Хаашдаа л хэл өөр шашин өөр анхнаасаа л ийм байсан цаашдаа ч үргэлжлэнэ үүнд өөр асуудал хирээс хэтэрсэн үйлдэл байгаа бол түүнд нь таарсан дүрэм журам гаргаж мөрдүүлж хэрэгжүүлж явахгүй бол сүүлдээ иргэд нь хоёр талцаж үзэлцээд !!! Нэгэн дээвэр дор багтаад болоод л байсан болохгүй яг юу болоод байгаа билээ үүнд л анхаарлаа хандуул. Би жишээ нь ноднин Баян-Өлгий аймагт очиж Алтанцөгц сумын 100-жилд орсон онцгүй таагүй санагдсан хэлмээр зүйл байж л байсан хэлж ч байсан гэхдээ үүнийг бухимдаж харааж хэлэхгүй байж болох биш үү? Аливаа улс орныг эмх цэгцгүй бухимдуулж буй анхааралд орсон асуудал нь төрийн бодлого зохицуулалтанд орохгүй гэж үү? Тэд Яах гэж татвар төлөгчдийн мөнгөөр УЛС орноо засаглаж суугаа билээ. Засаглагчид аа?????
Монгол орон маань уудам Монголчууд бид ухаан саруул хүмүүс юмсан.
Арай л бас зах замбараагүй болж байна. Ах захаа ч ялгахаа болилоо Хэзээнээс бид ийм хэрцгий ууртай болоо вэ??? Жаахан тэнэгэр байж холч ухаан зарах хэрэгтэй санагдана.
Талцал хагарал сайн зүйл авчирсан түүх үгүй билээ.
