Зарим гол, мөрөн, нуурын мөс хайлалт эрчимжиж, хаврын мөсний хөдөлгөөн идэвхжсэн байна.
Зарим гол, мөрөн, нуурын мөс хайлалт эрчимжиж, хаврын мөсний хөдөлгөөн идэвхжсэн байна.

Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар манай улсын олон гол мөрөн, нуур мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол, мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл үргэлжилсээр байна.
Алтай, Хангай нуруу болон Увс нуурын савын хэсэг гол мөрөн, нуурын усан захт мөсний хагарал, мөс хайлах, шингэн өтгөн цөн гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Мөн мөс нь байрнаасаа хайлах, өргөжих, живэх зэрэг байдалд шилжиж, мөсний зузаан нь голын дагууд болон нуурын толио дагууд харилцан адилгүй, мөс нь хэврэгшиж нимгэрч байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзахыг иргэдэд анхааруулж байна.