УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 36.7 ХУВИАР БУУРЧЭЭ

GNNGNN
Feb 18, 2025  
 0
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 36.7 ХУВИАР БУУРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний сарын урьдчилсан гүй­цэтгэлээр 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөг буюу 36.7 ху­виар буурсныг Үндэсний статистикийн хо­­­роо­ноос танилцуулав. Харин улсын төсвийн зар­лага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ ху­­­гацаанд 2.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн жи­­­­лийнхээс 106.4 тэрбумаар буюу 5.2 хувиар өс­жээ. Төсвийн орлого ийн хумигдахад татварын бо­лон ашигт малтмалын нөөц ашигласны төл­бө­­рийн орлого буурсан нь голлон нөлөөл­­сөн байна. 2025 оны нэгдүгээр сард төвлөрүүл­сэн ор­­­­­ло­гын албан татварын хэмжээ өмнөх жи­лийн­хээс 46.6, нэмэгдсэн өртгийн албан татварынх 33.9, ашигт малтмалын нөөц ашигласных 86.1 ху­виар буурснаар нийт татварын орлого 44.1 ху­виар багасаж, 1.5 их наяд төгрөгт хүрсэн гэнэ. Харин төсвийн зарлага 5.2 хувиар өсөж, тэн­цэл нь 492 тэрбум төгрөгийн алдагдалтай га­ра­хад  бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 23.8, урсгал шилжүүлгийнх 16.4 ху­­виар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.