УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд маргааш буюу энэ сарын 24-ний 14.00 цагт Улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох шүүх хурал болох аж. Түүнийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6-1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах" хэрэгт холбогдуулж шүүх юм байна.

Тус заалтад "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн хуульчилсан байдаг.
