УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 6265 БОЛЖЭЭ

GNNGNN
Jun 10, 2025  
 0
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 6265 БОЛЖЭЭ

Одоогийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт тохиолдол 6265, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 656, гэрээр 768, эдгэрсэн 4839 байна.

Өвчлөл ихэвчлэн 10–14 насны хүүхдүүд дунд бүртгэгдэж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.