УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, ӨДӨРТӨӨ +20 ГРАДУС ДУЛААН БАЙНА

GNNGNN
Sep 10, 2024  
 0
УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, ӨДӨРТӨӨ +20 ГРАДУС ДУЛААН БАЙНА

МАЛЧИД, ХАДЛАНЧИД, ТАРИАЛАНЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭ: ОЙРЫН 2 ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА.

2024 оны 09-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Дархадын хотгороор үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.