УИХ-ЫН ГИШҮҮН М. ОЮУНЧИМЭГ ЭМИЙН АСУУДАЛ ДЭЭР ТРОЛЛУУД ДАЙРЧ БАЙНА
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа юм. Тэгвэл хорооны гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлээд байна.
Тэрээр "Эмийн үнэ хэт өндөр, үйлчлэх чанар дэндүү сул байгааг аудитын дүгнэлт хийлгэж, баримттай гаргаж тавьж ирлээ. Гэхдээ бид шийдэл гаргах ёстой. Түр хороо нээлттэй сонсгол хийнэ. Та дэмжээрэй" гэжээ.