“УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХИШИГ” НЭРЭЭР АЙЛ ӨРХҮҮДЭД 17 САЯ ТӨГРӨГ ТАРААЖЭЭ
УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор явуулахаар болсон нь сонгуулийн өнгө ямар байх талаарх олон таамгийг ургуулаад байна. Юуны өмнө сонгуульд нэр дэвшихээр горилогчид гурван жилийн турш усалж, тордож, эргэж тойрч байсан тойргоосоо хамаагүй хальж тэлсэн их газар нутагт сурталчилгаа явуулахаар болов. Тиймдээ ч сонгуульд горьлогчид усалгааны бэлтгэл ажилдаа орсон бололтой. Учир нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумд УИХ-ын гишүүний хишиг хэмээн 170 өрхөд 100 мянган төгрөг тараасан аж. Энэхүү мэдээллийг уншигч та бүхэнд постоор хүргэж байна.