УЕПГ: 2023 ОНД ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛСАН НИЙТ ХЭРГИЙН 50 ГАРУЙ ХУВИЙГ ЗАЛИЛАХ БОЛОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА

GNNGNN
1-р сарын 31, 2024  
 0
УЕПГ: 2023 ОНД ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛСАН НИЙТ ХЭРГИЙН 50 ГАРУЙ ХУВИЙГ ЗАЛИЛАХ БОЛОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА

Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байна. Тодруулбал,

  • Залилах гэмт хэрэг 17.562 буюу 27.6 хувь;
  • Хулгайлах гэмт хэрэг 17.000 буюу 26.7 хувь;
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6563 буюу 10.3 хувь;
  • Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 2416 буюу 3.8 хувь;
  • Мал хулгайлах гэмт хэрэг 2035 буюу 3.2 хувь;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1713 буюу 2.7 хувь;
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 1278 буюу 2 хувь;
  • Дээрэмдэх гэмт хэрэг 1184 буюу 1.8 хувьтай байна.

Үүнээс үзэхэд өнгөрсөн онд хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 50 гаруй хувийг залилах болон хулгайлах гэмт хэргүүд эзэлж байна.