Ц.ИДЭРБАТ: НААДМЫН ҮЕЭР ОХУ-ААС ИРЭХ ВАКЦИНЫГ БУСАД СУМДЫН ҮХЭРТ ТАРИНА
Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хаврын тариалалтын дүнгээр 530 мянган га-д төмс хүнсний ногоо, улаанбуудай, малын тэжээл тариалсан. Ургац алдахгүй хураалт хийнэ. Ургалтын явц 70 гаруй хувьтай байна.
Гангийн улмаас санхүү хүндэрсэн тариалан эрхлэгчид, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор хаврын тариалалт амжилттай явагдлаа.
10 гаруй аймгийн зарим сумдад зуншлага тааруу байгаа ч 90 гаруй хувь нь сайн байгаа. Үе, үе гэнэт халалт явагдах учраас үүлэнд зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлаа бүрэн хангалаа. 17 аймгийн 25 суманд хэрэгжих ногоон тэжээл тариалах буюу “Нутагтаа эзэн-100:1000” төсөл хэрэгжиж эхэллээ. 25 суманд тарилалт дуусаж, явц сайн байгаа. 2027 онд энэ төслийг илүү дэлгэрүүлж хэрэгжүүлнэ.
Малчдын арьс ширийг үнэтэй болгох хүрээнд “Арьс шир баялаг” төслийг 5 аймагт туршилтаар эхлүүлсэн. Үхрийн арьс үйлдвэрүүд рүү ирж эхэллээ. Ховдын аж үйлдвэрийн паркийн ажилд хувийн хэвшил оролцох хүсэлт гаргавал нэн хөнгөлөлттэй зээлээр дэмжихэд бэлэн.
Махны экспортыг зогсоохгүй. Харин экспортын нийлүүлэлтэд махны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана. САТ-1-ийн вакциныг Баян-Өлгий, Ховд аймгийн бүх сумд, Увс аймгийн зарим сумдын үхэрт тариад дууслаа. Халдвар дахиж явахгүй.
Наадмын үеэр ОХУ-аас ирэх вакциныг бусад сумдын үхэрт тарина. Эрүүл мал аяныг 2 жил зохион байгуулна" гэв.
