Т.ШИНЭБАЯРЫН ЦАГДАН ХОРИОГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ 16.00 ЦАГААС ХЭЛЭЛЦЭНЭ
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлын дагуу өнгөрсөн бямба гарагийн үүрээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар прокурорын саналын дагуу даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.
Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч нь Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд 16.00 цагаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд гомдлыг хэлэлцэхээр болсон байна.
Түүнчлэн шүүх хуралд Т.Шинэбаярыг өөрийн биеэр оролцуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ.
