ЦЕГ: ЮАНЬ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ИРСЭН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНАЙ

GNNGNN
Mar 26, 2024  
 0
ЦЕГ: ЮАНЬ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ИРСЭН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНАЙ

Урд хөршөөс контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр цацагдсан юм. Ингэхдээ уг мөнгийг "сонгуульд зориулсан мөнгө" гэх мэдээлэл гараад буй.

Тиймээс уг мэдээллийг ЦЕГ-ЫН ХМТ-ӨӨС ТОДРУУЛАХАД "Мэдээлэл гарсантай холбогдуулан мэдээллийн үнэн бодит эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагаа эхэлсэн" гэлээ.

Харин ТЕГ-ААС ТОДРУУЛАХАД "Одоогоор энэ мэдээлэл бүртгэгдээгүй" гэх мэдээллийг өглөө.

ГЕГ-ЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-АМАРААС тодруулахад “Энэ талаар манай байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.