Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ТӨРИЙН НУУЦААС ГАРГАНА

GNNGNN
May 1, 2024  
 0
Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ТӨРИЙН НУУЦААС ГАРГАНА

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж буй. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн явцыг танилцуулсан ба "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл эх сурвалжийн өгч буй мэдээллээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг ажлын хэсгийн саналаар ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар оруулж, нууцаас гаргах аж.