ТАНИЛЦ: ЖОРГҮЙ ОЛГОХООР БОЛСОН 172 ТӨРЛИЙН ЭМИЙН ЖАГСААЛТ
Өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулсан.
Тэрбээр мэдээлэлдээ,
- Жортой болон жоргүй эмийн талаарх мэдээллийг Emiinjor.mn сайтаас авах боломжтой. Хэрвээ жоргүй олгодог эмээ авч чадахгүй байвал 119 тусгай дугаарт хандаж, шийдвэрлүүлж болно,
- Ижил найрлага бүхий 172 төрлийн эмийн олгох нөхцөлийн мэдээллийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, жоргүй олгохоор шийдвэрлэсэн,
- Манай улсад 2021 оноос эхлэн цахим жор нэвтэрсэн ч өнөөг хүртэл зөвхөн хөнгөлөлттэй эм дээр ашиглагдаж ирсэн. Өнгөрсөн найман сараас бүх эмийг цахим жороор олгох тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж, эхнээсээ үр дүнгүүд гарч байна,
- 1100 орчим эмийн сан цахим жорын программд холбогдоогүй байсан асуудлыг шийдвэрлэсэн зэрэг асуудлуудыг дурдсан.
Эл мэдээллээс харвал 172 төрлийн эмийн олгох нөхцлийг жоргүй олгохоор болжээ. Учир нь аравдугаар сарын 1-нээс үйлчиллж эхэлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор жоргүй олгох эмийн хяналт чангараад байсан юм.
Тэгвэл жоргүй олгохоор болсон эмийн жагсаалтыг иргэн та энд дарж харах боломжтой.